Баруун Африкийн орнуудын 7 сая орчим хүнд хүнсний тусламж хэрэгцээтэй байгаа тухай НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн илтгэлд дурьджээ. Мэргэжилтэнүүдийн үзэж буйгаар, энэ асуудал нь ган гачиг, цагаан будааны импортын үнэ нэмэгдэсэн болон бүс нутгийн орнуудын дотоод мөргөлдөөн сөрөг нөлөө үзүүлсэнтэй холбоотой аж. НҮБ хөгжилтэй орнуудыг африкийн иргэдэд тусалж, иймэрхүү маягийн хямралаас сэргийлэх алхамуудыг хийхийг уриалжээ.