Өчигдөр Каирт гарсан жагсагчид, армийн хоорондын мөргөлдөөний улмаас 6 хүн амь насаа алдасан тухай Египтийн ХМХ-үүд уламжилжээ. Хэвлэлийнхэн хотын цэргийн госпиталийн хээрийн эмнэлэгийн эх сурвалжийг иш татан мэдээлэхдээ, оролцогчдын амь нас эрсэдсний шалтгаан нь галт зэвсгийн шарх байжээ. Нөгөөтэйгүүр, Египтийн ЭМЯ-ны мэдээлснээр, 3 хүн нас барж, 250 хүн гэмтэл авчээ. Бямба гаригаас ням гаригт шилжих шөнө Каирын төвд мөргөлдөөн үргэлжилсэн аж. Засгийн газрын байрны ойролцор эмх замбараагүй байдал эхэлжээ. Жагсагчид тэдний нэг баривчлагдсан байж болзошгүй мэдээллээс болж полицынхан руу дайрчээ. Жагсагчид Египтийн цэргийн зөвлөлийн тэргүүн маршал Хусейн Тантавийг цаазлахыг шаардан лоозогнож байв. Энэ удаагийн мөргөлдөөн 11-р сарын хамгийн их цус урсгасан мөргөлдөөн болов. Эмх замбараагүй байдлын улмаас тус улсын 40 гаруй иргэд амь насаа алджээ. Түүнчлэн, эсэргүүцлийн арга хэмжээнүүд тус улсын Александрия болон Суэцэд болжээ.