Казахстаны Жанаозен хотод эмх замбараагүй байдал гарснаас  болж нефтийн “Озенмунайгаз” компаний ажилчдын тал хэсэг   ажилдаа гарсангүй. Ажилтанууд өөрсдийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдалд түгшицгээж  байна. Өчигдөр тэмдэглэсэн Казахстаны тусгаар тогтнолын 29 жилийн баярын  үеэр олон нийтийн эмх замбараагүй байдал дэгдэж 10 хүн амь насаа алджээ. Өөр нэгэн мэдээллээр  хохирогсдын тоо илүү их аж. “Озенмунайгаз” нефтийн компаний төв байрыг шатаан, дээрэмдэжээ. Хотын захиргаа, зочид буудал болон автомашинуудыг шатааж, дэлгүүрүүдийг дээрэмдэжээ. Зарим тоо баримтаар эмх замбараагүй байдлыг зохион байгуулагчдын дунд цалингаа авч чадахгүйгаас хагас жил босч байгаа нефтийн ажилтанууд байгаа аж. Хуулийн байгуулагынхан хотын чухал объектуудыг зэвсэглэн хамгаалж байна. Өмнө нь Жанаозенд цэрэг болон хуягт техник оруулсан тухай мэдээллэж байсан юм.