АНУ-ын  Ирак дахь цэргийн ажиллагаа  12-р сарын 15-нд албан ёсоор дуусч байгаа бөгөөд  түүнийхээ төлөөсийг хэдэн арван жил төлөх болох нь. Market Watch сэтгүүлийн үнэлснээр түүний цэргийн зардал 4 их наяд долларт  хүрч сагадгүй байна. Иракийн дайн эхлэхийн өмнө АНУ-ын БХЯ дайны бодит зарлагаа 50-80 тэхбум долларын түвшинд үзэж байв. Иракийн дайны зардал 200 тэрбумд хүрч  болохыг таамаглаж байсан  Цагаан Ордны зөвлөх Лоуренс Линдси нь 2002 онд ажлаасаа халагдсан байсныг сэтгүүл сануулжээ.