Английн библийн гайхамшигтай хил залгаа Ковентри хотод байгалийн ховор үзэгдэл болж тэнд алимны бороо оржээ. Энэ тухай өнөөдөр Би-би-си радиостанц мэдээллээ. Орон сууцны   нэгэн хороололд тэнгэрээс нэгэн зэрэг хэдэн зуун алим бууж, оршин суугчдыг нилээд зочроов.  Хэн ч нэрвэгдсэнгүй, гэхдээ хүмүүс алмайрчээ. “Энэ бүгд нь гэнэт, ойлгомжгүй байсан гэж “ нэг гэрч ярьж байна.  Эрдэмтдийн үзэж  байгаагаар, алимуудыг Их Британий хойд хэсэгт гарсан хүчтэй салхи агаарт өргөсөн аж. “”Ер бусын” үүл нилээд хэдэн арван км замыг туулсныхаа дараа тус улсын төв хэсгийн Ковентри хотын дээр асгажээ. Энэ газраас хэдэн км зайд тэнгэрээс  нэгэн зэрэг лууван, байцаа бороогоор асгажээ.