БНХАУ-ын ЗГ хятадын хамгийн нэртэй “Вэйбо” интернет сервис микроблогийн хэрэглэгчдэд  захиргааныханд хувийн мэдээллүүдээ өгөхийг үүрэг болгожээ. Энэ тухай өнөөдөр орон нутгийн ХМХ  мэдээлжээ. Үүнээс хойш ”Вэйбо” микроблогийн бүртгэл байнга явагдах ёстой юм.  “Нэр усгүй, хариуцлагагүй хүмүүсийн мэдэгдлүүд нь худал мэдээллүүдийг тараахад хүргэдэг” гэж Хятад улсын  нийгмийн судалгааны академийн ажилтан Лю Жуйшэн сэтгүүлчдэд мэдэгджээ. Хятадын эрх баригчдын гаргасан шинэлэг зүйл нь сүлжээнд дэл сул яриа гарахад саада болно гэж үзэж байна. Микроблогд бүртгэлтэй хүмүүсийн хувьд бол гурван сарын хугацаанд дутуу мэдээллүүдийг нөхөх шаардлагатай аж. Эс тэгвээс, шинэ бичлэг гаргах бооломжоо алдах аж. Хятадын залуучууд “Вэйбо” микроблогийг засгийн газрыг шиүүмжлэхэд  идэвхитэй ашигладаг байна.