Орос улс ПДХС- ийг байгуулахын эсрэг  биш, харин оросын эсрэг чиглэгдсэний эсрэг байгаа юм гэж ОХУ- ын Стратегийн зориулалттай пуужингийн цэргийн командлагч   Сергей Каракиев сэтгүүлчдэд мэдэгджээ. Цөмийн зэвсгийн заналхийллээс үүдэлтэй цөмийг барих тогтвортой  механизм дэлхийд байгаа цагт,  түүнийг  өдөөн хатгаж   сөнөөх хэрэггүй юм гэж тэр хэллээ. 11-р сард ерөнхийлөгч Дмитрий Медведев Европд ПДХС-ийг байрлуулах бол үүний хариуд Орос улс  цэрэг-техникийн болон дипломат  шинжтэй цогцолбор арга хэмжээг авна гэдгийг нийтэд мэдэгдсэн юм. Байлдааны арга хэмжээний эхний шатны ажил  бол  Калининград мужид  дайралтыг анхааруулах  радиолокацын шинэ станцыг ашиглалатанд оруулсан явдал юм.