Орос улсыг  ДХБ –ад элсүүлэхтэй холбоотой  яриа хэлэлцээ  18 жил   үргэлжилсэний эцэст өндөрлөлөө. Москва 18 жилийн өмнө тус байгууллагад элсэх хүсэлтээ гаргаж  байсан юм. Женевт  Засгийн газар хоорондын  тэмдэглэлт баримт бичигт гарын үсэг зурахын өмнө Оросын төлөөлөгчийн тэргүүн Максим Медведков “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа Орос улсын  ДХБ-д нэгдэн орох үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа тухай ийм ярьсан юм.

ДХБ-д гишүүнээр элсэж байгаа орнууд үндсэн хуулиндаа олон улсын стандартад нийцүүлэн өөрчлөлтийг оруулдаг юм. Энэ бол “гэрийн даалгавар” гэж Максим Медведков тэмдэглээд «Бид түүнийг 2004-2005 онуудад үндсэндээ  хийсээн. Өөрөөр хэлбэл,  бид ДХБ-ын  хууль эрх зүйн системд 8 жил амьдарч байна. Нэгдлийн хоёрдугаар хэсэг бол зах зээлийн үйлчилгээнд орох боломж. Тэнд бид импортын татварын түвшингээр үүргийг тогтоох ёстой байв. Бидний одоогийн мөрдөж байгаа  импортын дундаж тариф 10,5 -11 % байхад, хоёр дахин буурах ёстой юм» гэлээ.

Жишээ нь: нэгдэн орсноос хойш 7 жилийн дараа автомашины тариф хоёр дахин буурах юм. Энэ нь оросын автомашины үйлдвэрлэлд сөргөөр  нөлөөлөх үү гэсэн асуултанд: үгүй гэж хариулах нь мэдээж хэрэг.Үүнд Орос улс бэлдэсэн байгаа. Автомашин үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтын олон төслүүд хэрэгжиж байна. Харин оросын зарим салбаруудын аж ахуйд ДХБ-д элсэх нь ямарч ашиггүй юм.

Орос улс ДХБ-д элсээд оросын төсөлд олон гадаадын хөрөнгө оруулалтуудыг татна  гэж   тооцоолж байна. Таамаглал зөв зүйтэй юм гэж Максим Медведков тэмдэглээд «Энэ байгууллагад бусад улс орнууд нэгдэн орсны дараа  юу болсныг харцгаая. Жишээ нь Хятад улс. Маш олон хүн амтай, хүчирхэг эдийн засагтай, ДХБ-д элссэнийхээ дараа хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь нэг дахин нэмэгдсэн» гэлээ.

ДХБ бол зовлонгоос ангижруулагч бишээ. Энэ байгууллагад элсэн орох нь ямар нэгэн хөрөнгө оруулалтын  оргил болдоггүй. Гэхдээ эдийн засгийн төслүүд нь нилээд сонирхол татахуйц бөгөөд улс орон түүнд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ гэж  найдаж болно.