ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх нар өнөөдөр  дэлхийд тулгарсан  аюул сорилтын өмнө орос-энэтхэгийн стратегийн түншлэлийг цаашид бэхжүүлэх тухай  Хамтрасан мэдэгдлийг  гаргаж батлав. Мөн хоёр орны удирдагчид СУ-30МКИ нисэх онгоцны үйлдвэрлэлийг зохион байгуулахад техникийн тусламж үзүүлэх тухай Протоколд гарын үсэг зурах ёслолд байлцав.Куданкулам АЦС-ын 3-4 дэх эрчим хүчний блок барих тухай протоколд айлчлалын үеэр гарын үсэг зурсангүй. «Росатом»-ын тэргүүн Сергей Кириенко үүнийг тайлбарлахаас түдгэлзэв. Орос Энэтхэг хоёр улс Куданкулам АЦС-ын 3-4 дэх эрчим хүчний блок барихад энэтхэгийн талд зээл олгох асуудлаар хэлэлцээ хийж дуусч байна гэж Хамтрасан мэдэгдэлд өгүүлжээ. Түүнээс гадна «эдгээр эрчим хүчний блок барихтай холбоотой техник-арилжааны саналуудын асуудлаархи хэлэлцээ төгсгөлийн үедээ шилжсэн байна». Куданкулам АЦС-ын эхний хоёр эрчим  хүчний блокыг ашиглалтад  нэн даруй  оруулахыг эрмэлзэж байна гэж талууд мэдэгдлээ. Куданкулам АЦС-ын нэмэлт эрчим хүчний блок барих болон АЦС оросын төслийн дагуу энэтхэгийн шинэ шинэ талбарт барих зорилгоор хамтран ажиллах тухай хэлэлцээрт бүр 2008 онд гарын үсэг зурсан билээ.