Энэтхэг улсын  зүүн хэсэгт хуурамч архинд хордож 167 хүн амь насаа алдаад байна. Энэ тухай Таймс оф Индиа сонин мэдээлжээ.  Эмнэлэгт архинаас хордосон өөр 340 хүн эмчлүүлж байна.  Орон  нутгийн эрх баригчдын мэдээлснээр, энэ нь тус улсын түүхэнд  хуурамч архинд хамгийн  олон тооны хүн хордосон явдал  гэжээ.  Орон нутгийн эмнэлгийн байгууллагын төлөөлөгчийн мэдэгдснээр, хүмүүсийн үхлийн шалтгаан нь метилын хордлого аж.  Хордогсдын ихэнхи нь хар ажлын хүмиүүс болон тэрэгчид, ядуу тариачид аж.  Орон нутгийн ХМХ-ийн мэдээлснээр, нас барсан хүмүүсийн дунд хүүхдүүд байсны дотор   8 настай хүүхэд  байжээ.  Цагдаагийн газар сэжигтэй 10 гаруй  хүнийг баривчлсан байна. Уур хилэндээ баригдсан нутгийн иргэд хүмүүсийн хордлого авсан газрын байрыг галдан шатаажээ. Эрх баригчид нас барсан хүмүүсийн гэр бүлд мужийн ЗГ-аас 200 мянган рупийн хэмжээний /4 орчим мянган доллар/ материаллаг тусламж үзүүлнэ гэж амлав.