Гадаадын  жуулчид Орос улсад юм худалдан авахдаа илүү үнэ төлөхгүй байх болно. Шинэ жилээс Москва,  Санкт-Петербург, Сочи хотууд  TAX-FREE системд шилжинэ. Нэмэгдсэн өртөгийн татварыг /НӨТ/буцаан авахын тулд  нийт 300 еврогоос доошгүй бараа таваар авсан байх ёстой юм.

Буцаалтын механизм нь яг л Европын орнуудтай адил хийгдэх бөгөөд, харин барааны нэрсийн  жагсаалт нилээд өргөн байх юм.  Гаалийн холбооны хуулийн дагуу жуулчид нь жинхэнэ  оросын гаралтай бараануудад  НӨТ төлөхгүй юм. Эдгээр нь: матрёшкнууд, төрөл бүрийн орос ардын алчуур, соёлын хэрэгслүүд, тэр ч бүү хэл, хүнсний зүйл, жишээ нь  загасны түрс. Чекийн хамгийн доод дүн нь 10 мянган рубль /300 евро/ байх юм. Худалдан авсан барааны үнэ өсөх тутамд энэ үзүүлэлт улам  буурч 25 евро хүрнэ.

Орос улсад НӨТ 18 % байдаг. Ийм хөнгөлөлт нь нилээд тооны гадаадынхныг татах боломжтой  юм гэж “Оросын дуу хоолой” радиод Tax-free Russia  төслийн захирал Ольга Максимова хэлэхдээ

«Хүмүүс  хямдралтай гэхээр илүү их бараа худалдан авдаг юм. 18 % гэдэг бол ямар нэгэн том юм авахад нилээд сайн хөнгөлөлт. Тэр тусмаа, өнөөдөр Европ болон Оросын  үнэ урьд өмнө нь  ялгаатай байсантай харьцуулбал  одоо  аятай таатай болсон.  Энэ нь нөгөө Европд байдаг сонгодог Tax-free-тэй тун төстэй болох юм. Дэлгүүрүүд матрёшкатай  Tax-free тэмдэгтэй байна. Гадаадын иргэн бараа худалдаж авахдаа паспортаа үзүүлж, улмаар худалдагч гаалийн декларац бөглөж өгнө» гэв.

Бараа таваарыг декларацын хамт онгоцны буудалд нисэхийн өмнө  үзүүлж, гаалийн  тэмдэг даруулж,  Tax-free  Russia тусгай хайрцагт хийнэ. Мөнгө гурван сарын дараа банкны дансанд юм уу, аль эсвэл чекад чинь орно. Tax-free  системээр Орос улсад зорчих нийт жуулчдын 30 % нь үйлчлүүлэх байх гэж төлөвлөж байна.  Жил бүр  тэдний тоо 6,2 сая  орчим хүн байдаг юм.

Эхний ээлжинд Tax-free үйлчилгээг англи хэл дээр, дараа нь хятад болон бусад орны хэл дээр орчуулна.Статистикийн тоо баримтаар аялалын үеэр  чухамдаа  хятадууд бусдаас илүү их бараа таваар худалдан авдаг аж. Гэтэл аялалаа дуусахад  хөнгөхөн бөөн бонус авахад хичнээн таатай байх нь ойлгомжтой юм.  Ийм хялбар бөгөөд бүрэн систем нь  Орос улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэмэлт урамшуулал болох нь дамжиггүй юм гэж Оросын жуулчны холбооны  ерөнхийлөгч Сергей Шпилько итгэлтэй байна.

«Tax-free  бол экспортыг урамшуулах арга юм. Түүнийг манай зах зээлд өрсөлдөөн нэмэгдүүлэхийн тулд  оруулсан.  Ингэхэд тус салбарын салашгүй нэг хэсэг бол зочломтгой чанар юм шүү. Одоо Tax-free  ажилладаггүй улс бараг үгүй шүү. Жуулчид үүнд хэдийнэ дассан бөгөөд түүнийг их идэвхитэй ашигладаг» гэж  Сергей Шпилько хэллээ. 

Хэсэг хугацаа өнгөрсний дарааа Орос улсад НӨТ-ийн буцаалтыг “хоромхон зуур” олгодог Франц улсынх  шиг,  дэлгүүр шиг  гарч ирэх байх. Дашрамд хэлэхэд, Японд цахилгаан бараа авахад тэр дороо хөнгөлөлт өгдөг, жуулчдад уг барааны үнэнээс шууд автоматаар НӨТ хасагдадаг.

Энэхүү шинэлэг зүйл нь Гаалийн холбоонд ордог Белорус, Казахстаны иргэдэд хамааралгүй юм гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Ижил үйл ажиллагаа нь ЕХ-ны дотор үйлчилдэг аж. Тэнд оролцогч орнуудын төлөөлөгчид холбооны  дотоод хилээр зорчихдоо НӨТ-ийг  буцааж чадахгүй юм.