Томскийн мужид 11-р сарын дунд үеэр нисч ирсэн хоёр нил дэглий шувууны нэг нь Хойд амьтны хүрээлэнд өнгөрчээ. Энэ тухай өнөөдөр амьтны хүрээлэнгийн төлөөлөгч Интерфаксд мэдээлжээ. Түүний яриагаар бол нил дэглий нь хатгаа туссан байжээ. Сарвуу нь хөлдөсөн байжээ.11-р сарын дунд үед Томск мужид  төрөлх шинжиндээ хөтлөгдөн  бүс нутгаа андууран таван нил дэглий шувуу нисч иржээ. Эрдэмтдийн үзэж буйгаар нил дэглий шувуу нь энэ бүс нутагт галавын үед буюу  30 сая жилийн өмнө байсан хирс болон   сэлэм шүдтэй бартай зэрэгцэн нутаглаж байжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шувуунд  эртний шилжилт хөдөлгөөний зам  нь рефлексээр хадгалагдсан байдаг аж. Томск мужид нисч ирсэн хоёр нил дэглийг барьж аван, эмнэлгийн туслалцаа үзүүлсэн аж.  11-р сарын сүүл үеэр Томск мужид шувуудын бас нэг нь даарч хөрснөөс болон замын махчин шувуудаас гэмтэл авсны улмаас нас баржээ.