Орос улсад төдийгүй Европт хамгийн томд орох мөсөн гулгуур энэ өвөл Москвад нээгдэв. Хөл бөмбөгийн гурван талбайтай хэр хэмжээгээрээ тэнцэх нийт 15 мянган ам метр бүхий мөсөн гулгуур нийслэлийн соёл амралтын төв цэцэрлэгт хүрээлэнд бий боллоо.

2011 оны 12-р сар Оросын нийслэлд ер бусын дулаан байгаа нь москвагийнханд таатай сайхан  байна. Одоо тэд өвөл уламжлалт ёсоор зугаалж,бараг өдөр шөнөгүй тэшүүрээр гулгах боломжтой болсон. Бүтэн хагас мянган хүнд тооцоолон бүтээсэн  европын хамгийн том мөсөн гулгуур өглөөнээс шөнө орой хүртэл ажиллаж байна.

15 хэм дулааныг тэсэх шилдэг хиймэл мөстэй гэж Москва хотын захиргааны соёлын газрын тэргүүн Сергей Капков өгүүлээд «Мөсөн гулгуурын инженерийн бүтэц нь олон улсын хэмжээнд ч хосгүй байна. Австрийн мэргэжилтнүүд түүний техникийн хэсгийн зураг төслийг зохиосон. Мөн москвагийн мэргэжилтнууд гадна талы нь зохиов. Түүнчлэн интернет ба хөгжмийн хамтын нийгэмлэгийн төлөөлөгчид төсөл дээр ажиллаа. Энэ нь нийслэлийн олон нийтийн янз бүрийн давхрагын төлөөлөгчид ийн төсөл дээр хамтран ажилласан анхны туршилт билээ. Горькийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн бол соёлын объект шуу»  гэв.

Энэ нь нийслэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд анхны мөсөн гулгуур биш юм. Нийслэлд амралтын энэ бүс байгуулагдснаас хойшхи 80 жилийн турш өвлийн улирал бүр мөсөн гулгуурын талбай байгуулж ирсэн юм. Одоо москвагийнхан болон нийслэлийн зочид гулган наадах   өргөн боломжтой болсон. Жишээ нь хурдтай гулгах дуртай хүмүүст тусгай мөсөн замыг зориулжээ. Түүнчлэн хоккей тоглох  хүмүүст тусгай мөсөн талбай олгож байна.

Цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд маш олон хүн ээлж дарааллан хүлээн зогсоно. Ялангуяа орой болон амралтын өдрүүдэд сэрүүн агаарт зугаалж гулгах хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгддэг. Жинхэнэ өвөл болж хүйтрэсэн үед Москвад хэдэн зуун мөсөн гулгуур ажиллаж эхлэнэ. Тэгэхдээ бараг 100 мөсөн гулгуур нийслэлийн төвд үнэ төлбөргүй ажиллах юм.

Эдүгээ Москвагийн Кремлийн ханын дэргэдэх нэрд гарсан мөсөн гулгуур хүмүүсийг хүлээн авч байна. Мөсөн гулгуур Улаан талбайн дөрөвний нэгийг эзлэв. Түүнийг тусгай тоног төхөөрөмж хэрэглэж байгуулав. Үүний ачаар Улаан талбайн түүхийн  чулуун дэвсгэрийг хэвээр хадгалж байна. Энд 400 хүн нэг зэрэг гулгана. Өдөр бүр 4 мянга гаруй хүн ирж гулгаж байна. Зургаан жил дараалан байгуулж байгаа энэ мөсөн гулгуур дээр Шинэ жилийн баяр ба Христийн мэндэлсний өдөр, Оросын оюутнуудын баяр -Татьянагийн өдөр ба амрагсадын өдрийг угтан тэмдэглэж болно.