Олон улсын эрүүгийн  шүүх Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн үхлийг “нилээд сэжигтэй учраас”  цэргийн гэмт хэрэг гэж үзэж магадгүй байна.  Энэ тухай Ассошейтэд Пресс агентлаг ерөнхий прокурор Луис Морено-Окампогийн  уламжилсныг иш татан мэдээлжээ. Прокурор тэмдэглэхдээ, одоогийн Ливийн засгийн эрх баригчдын төлөөлөгчдөд таамаглаж байгаа цэргийн гэмт хэргүүдээр болон Шилжилтийн үеийн үндэсний зөвлөлийн талынхны хийсэн байж болзошгүй хэргүүд дээр байцаалт явуулж өгөхийг хүссэн захидал илгээсэн тухай мэдэгджээ.  Муаммар Каддафи нь тус улсыг 42 жил удирдаж байсан бөгөөд өнгөрсөн 10-р сард өөрийн “бага эх орон”-Сирт хотод амь эрсэдсэн юм. Тэр Сирт Шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийн  талынхны гарт амиа алдсан юм.  Каддафитай хамт түүний хүү Муатас болон тус улсын БХЯ-ны  тэргүүн  нар алагдсан юм.