Пүрэв гаригт  нэгэн эрэгтэй хүн Лос Анжелес дэхь БНХАУ-ын консулын газар руу галлажээ. Ассошейтэд пресс агентлагийн уламжилснаар буудсан хүн хүний эрхийн эсрэг  арга хэмжээнд оролоцогчийн нэг  байжээ. Уг явдал өдөр болсон бөгөөд жагсаал  консулын  газрын өмнүүр явж байжээ. Оролцогчдын нэг 50 орчим насны эрэгтэй хүн харуултай маргалдаж тэгснээ автомашиндаа сууж, тэндээсээ түүн рүү гал нээжээ. Үүний дараа  консулын газар руу чиглүүлэн 9 удаа бууджээ. Буудсан этгээд өөрөө цагдаад бууж өгсөн ба түүнийг  баривчилжээ. Түүний хэн болохыг  мэдээлээгүй байна.