Канадын цэргийн албан хаагчдын сүүлчийн бүлэг Афганистаны Кандагар хотоос багаж хэрэгсэл болон зэр зэвсгийн хамт пүрэв гаригт эх орондоо ирэв. 2002 онд Канад  улс Афганистанд цэргээ оруулж, 2005 онд 2,8 мянган  цэргийн албан хаагч Кандагарт үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Энэ оны  7-р сарын 1-нээс Канадын парламентын шийдвэрээр цэргийнхэн үйл ажиллагаагаа зогсоож, тэдний ихэнхи нь эх орондоо буцаж ирсэн юм. Нөгөөтэйгүүр орон нутгийн цэргийнхнийг болон аюулгүй байдлын албаны ажилтануудыг бэлтгэх зорилгоор тус улсад  канадын   950 зааварлагч ажилласан юм. Афганистаны цэргийн ажиллагаанд канадын 158  цэргийн албан хаагчид амь үрэгджээ.