НҮБ-ын АЗ-ийн гишүүн орнууд пүрэв гаригт Орос улсын Сирийн асуудлаар гаргасан шинэ тогтоолын төслийг  “туйлын бүтээлч“ гэж дүгнэлээ. Энэ тухай ХМХ-үүдийн уламжилж байгааг  НҮБ-ын АЗ-ийн  Оросыйн төлөөлөгч Виталий Чуркин мэдэгджээ.  Өмнө нь Орос улс НҮБ-ын гаргасан  тоо баримтаар 5 мянган хүний амь насыг авч явсан Сирийн  дайныг зогсоох шаардлагатай байгааг заасан тогтоолын төслийг өргөн барьж байсан  юм.  Тэгсэн ч тогтоолын төсөлд Сирийн  эсрэг ямарч  хориг арга хэмжээ дурьдагдаагүй “үр бүтээлгүй” баримт бичиг   байсан гэж Виталий Чуркин  мэдэгджээ. Орос улсын өргөн барьсан тогтоолын төсөлд ,  мөргөлдөөнд оролцогч бүх талууд нэн даруй хүчирхийллээ зогсоохыг шаарджээ”. Түүнчлэн, АЗ уриалгадаа:  “Сирийн засгийн газрыг үзэл бодол болон эрх чөлөөгөө илэрхийлж буй жагсаалыг мөрдөхөө зогсоохыг уриалжээ”.Сирийн засгийн газрын эсрэг тулалдаанд  амиа алдсан хүмүүсийг шалгахыг  уриалжээ. НҮБ-ын АЗ-д Сирийн асуудлаар Франц, Их Британи, Герман, Португал улсын  санаачилсан  тогтоолын төсөлд 10-р сарын 4-нд  Орос, Хятад улс хориг тавьсан юм.