Оросын ерөнхий сайд Владимир Путин  телевиз, радиогийн шууд нэвтрүүлгээр иргэдийн асуултанд хариулахдаа өөрийн  өнгөрсөн жилд тогтоосон амжилтыг эвдэлээ. Дөрвөн цаг хагасын хугацаанд тус улсын бүх өнцөг булангаас түүнд 88 асуулт тавьсныг тэр хариуллаа.

Оросын ерөнхий сайд Владимир Путин   өнөөдөр оросын иргэдтэй арав дахь удаагаа” Путинтэй ярих яриа. Үргэлжлэл”  шууд нэвтрүүлэгт оролцов. В.Путин энэ удаа оросын иргэдийн асуултанд оросын ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар  анх удаа оролцож байгаа  юм.

В.Путинд тавьсан асуултуудын ихэнхи нь нийгмийн хамгаалалт, СӨХийн үйл ажиллагаатай болон  улс орны  эдийн засгийн байдалтай  холбоотой асуултууд байлаа. Харин шууд-нэвтрүүлэг  12-р сарын 4-нд явагдсан Төрийн думын сонгууль болон нийгэмд өгөх хариу  сэдвээр эхэлсэн юм. В.Путины ярьснаар,  өөрийн байр суурьтай, тэрнийгээ илэрхийлэх гэж цуглаанд ирсэн залуучууд голдуу байхыг хараад тэр сэтгэл ханамжтай байжээ.  Хүмүүс улс оронд болж байгаа процессуудын талаар байр сууриа илэрхийлэх гэдэг бол ердийн зүйл, гэхдээ энэ бүгд нь  хуулийн хүрээнд хийгдэж  байна шүү дээ. Хэрвээ энэ нь  “путины дэглэмийн үр дүн” юм бол би баярлаж  байна гэж ерөнхий сайд хэллээ. 

Владимир Путин Парламентын сонгуулийн дүнг үнэлж  хэлсэн үгэндээ:  энэ дүн манай улс төрийн хүчний бодит хуваарилалтыг  харууллаа. Нөгөөтэйгүүр, сонгуулийн сиситем нь боловсронгуй болох шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулан Путинд тодорхой саналууд байгаа юм.

«Сөрөг хүчнийхэнд сонгуулийн хэсгүүд дээр болж байгаа бүх зүйлүүдийг хянах бүрэн боломж олгох ёстой юм. Үүнийг веб-камерын туслалцаатай хийж болох юм.  Сонгуулийн хэсгийн комиссийн бүрэлдэхүүнд парламентад суудалтай   улс төрийн хүчнүүд оролцох боломжийг хангах ёстой гэж засгийн газрын тэргүүн үзэж байна» В.Путин хэллээ.

 “Өнгөрсөн сонгууль руу хийх дайралтууд нь миний хувьд хоёрдагч зэргийн шинжтэй.  Хамгийн гол нь дараагийн   Орос улсын ерөнхийлөгчийн сонгууль” гэж  Владимир Путин цохон тэмдэглэв.Тэрээр  хэлэхдээ, сонгууль шудрага бус болж мэдэх юм гэдэгт  аль болохоор бага боломж өгөх хэрэгтэй юм. Энэ нь улс орны хууль ёсны засгийг түлхэн унагах гэсэн тэдгээрийг гишгэх хөрсгүй  болгохын тулд юм гэж тэр хэлэв. В.Путин сонгуулийн хэсгүүдийн зөрчлийг арилгахын тулд камер байрлуулахыг санал болгов. Камеруудыг 24 цаг ажилладаг байлгах ёстой,тэгээд  янз бүрийн зөрчил, гомдлоос зайлсхийхийн тулд  тэр бичлэгийг Интернетэд тавих хэрэгтэй гэж тэр нэмж хэлэв.

Орос улсын ерөнхий сайд Владимир Путин “өнгөт хувьсгалууд” нь нийгэмд  тогтворгүй байдлыг бий болгоход чиглэгдсэн хэрэгсэл гэж мэдэгдэв.  “ Тэр зүгээр нэг зорилгогүй бий болсон зүйл үгт биш” гэж тэр оросын иргэдийн асуултанд телевизийн шууд нэвтрүүлгээр хариулахдаа цохон тэмдэглэв. Тэрээр Украины  “улбар шар хувьсгалын” тухай тэр сануулав.

Орос улсын ерөнхий сайд Владимир Путин хуучин зөвлөлтийн орон зайд  интеграцын процессыг хөгжүүлэх  чухал гэж үзэж байна. Орос, Белорус болон Казахстаны евразийн түншлэлийг бэхжүүлэх нь нэн шаарадлагатай байна гэж тэр мэдэгдэв.  В Путины  ярьснаар,  Гаалийн холбоо болоод Эдийн засгийн нэгдсэн орон зай нь интеграцын бодит үр дүн байгаа бөгөөд  тэдгээрийн удирдлагын  үйл ажиллагаа нь үндэсний дэд байгууллага байх ёстой. В.Путин үзэхдээ, Орос улс макро эдийн засгийн хүндрэлүүдэд хүргэх Европын орнуудын эдийн засгийн хүндрэлүүдийн туршлагыг тооцон үзэх нь нэн чухал байна гэв.         

 Оросын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэлдээ: Орос америкийн харилцаа одооноос тогтож эхэлж байна. Үүний өмнө түүний үзэж байгаагаар АНУ олон улсын  жандармын  үүрэг гүйцэтгэж байсан юм.  Ерөнхий сайдын үнэлснээр,  тэр “ АНУ-ын дотор тодорхой өөрчлөлтүүд гарч байгаа. Нөгөөтэйгүүр, ерөнхий сайдын үзэж байгаагаар АНУ одоогийн дэлхийн нэг туйлаас  урьдчилан сэргийлж байсан гэв.Ганц  туйлт ертөнц нь В.Путины үзэж буйгаар  болж чадаагүй юм. Түүний ярьснаар, олон туйлт дэлхий аль хэдийнэ бүрэлдэн тогтосон бөгөөд тэр  нь  био туйлаас илүү хүнд болжээ. “ЗХУ өөрийн зориг “квази холбоотнуудад ”  тулгаж байсан бөгөөд  нуран унсан түүхтэй юм.  “Хэрвээ АНУ ийм бодлогыг явуулах юм бол, тэд нэрлээд байгаа холбоотнуудаа “алдана гэж тэр хэлэв.Түүнчлэн,  Орос улс гадаад бодлогоо  дайснаар хүрээлэгдсэн мэт явуулахгүй юм “ гэж В.Путин тэмдэглэв.

Орос улсын ерөнхий сайд Владимир Путин  Интернетэд хязгаарлалт тогтоохын эсрэг байна. “Энэ орчин бол эрх чөлөөтэй, ардчиллын дээд зэргийн илрэл” гэж ерөнхий  сайд телевиз, радиогийн шууд нэвтрүүлэгээр түүнд тавьсан  “  дэлхийн интернетийн сүлжээнд та  хэрхэн ханддаг вэ?” гэсэн асуултанд хариулахдаа цохон тэмдэглэв.

Путины үзэж байгаагаар, Интернетэд хязгаарлалт тогтоох   нь “технологийн хувьд хүнд, улс-төрийн хувьд буруу зүйл юм “гэжээ.  Интернетэд болж байгаа юм эрх баригчдад юм уу, хэн нэгэнд таалагдаагүй бол үүний эсрэг зогсох ганцхан хэрэгсэл байгаа: нөгөө л нэг Интернетэд бичих.  Өөр бусад хандлагуудыг болон шийдвэрүүдийг санал болгох хэрэгтэй байна. Түүнийгээ аль болохоор бүтээлч, урам зоригтой   хийх хэрэгтэй. Тэгвэл маш олон хүн цуглуулна гэж Владимир Путин тэмдэглэв.

Түүнчлэн, Интернетийг  гэмт хэрэгт ашиглаж буйтай  санал нэг байгаа юм. Түүний үзэж байгаагаар, хуулийн байгууллага  Интернетэд хязгааарлалт тогтоохгүйгээр  хяналт тавьж байх ёстой юм”. Тухайлбал, бага насны хүүхүүдийн хүчирхийлэлийг Интернетээр хянах ёстой гэв. Оросын засгийн газрын тэргүүн Интернет хэрэглэгчдийн соёлын түвшин яваандаа өсөх байх гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм. 

Ард түмний дэмжлэг алдагдаж байна гэж мэдрэгдэх юм   бол  тус улсын удирдлагаас явахад бэлэн гэж Орос улсын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэв. Гэхдээ  ялагдлыг санал хураалтын  дүнгээс хүлээн зөвшөөрөхөөс биш, ямар нэгэн сайт юм уу гудамжинд хэлсэн хүмүүсийн үгнээс шалтгаалахгүй гэж В.Путин  мэдэгдэв.  Оросын ерөнхий сайд тэмдэглэхдээ, тодорхой хугацаагаар тодорхой албан тушаалд түүнийг зөвхөн оросын ард түмэн л авч байгаа юм. “Хэрвээ энэхүү дэмжлэг үгүй бол, засгийн эрхэнд байхын ч хэрэггүй” гэж тэр хэлэв.

“Бид арван жил уулзаж,ярилцаж  байна мэдээж хэрэг,  бид цаашид ч үүнийгээ үргэлжлүүлэх болно” гэж тэр телевиз, радиогоор  иргэдтэй хийсэн аравдахь удаагийн шууд нэвтрүүлгийнхээ төгсөлд хэлсэн юм.Энэхүү нэвтрүүлэг нь Путины ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар хийж байгаа анхны шууд нэвтрүүлэг юм. Орос улсад ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны 3-р сарын 4-нд явагдана.