Оросын ерөнхий сайд Владимир Путин  телевиз, радиогийн шууд нэвтрүүлгээр иргэдийн асуултанд хариулахдаа цагийн хувьд өөрийн урьдны тогтоосон амжилтыг эвдэлээ. Дөрвөн цаг хагасын хугацаанд тус улсын бүх өнцөг булангаас түүнд 88 асуулт тавьсныг тэр хариуллаа. Оросын иргэдийн гол сонирхож буй асуултуудад  нийгэм, суугчдын холбоо  болон цалинтай холбоотой  асуудлууд оржээ. Түүнчлэн, Путин Орос улсын парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, сөрөг хүчнийхний тухай хариулсан юм. Тэрээр Оросын удирдлагын болон гадаад бодлогын  зорилго, урьталуудыг хэрхэн үзэж байгаа талаар ярьсан юм. Хэрвээ ерөнхийлөгчийн сонгуульд тэр дахин сонгогдовол тус улсын иргэдтэй үргэлжлүүлэн харьцаж байх болно гэдгээ амласан юм.