Ард түмний дэмжлэг алдагдаж байна гэж мэдрэгдэх юм   бол  тус улсын удирдлагаас явахад бэлэн гэж Орос улсын ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэв. Гэхдээ  ялагдлыг санал хураалтын  дүнгээс хүлээн зөвшөөрөхөөс биш, ямар нэгэн сайт юм уу гудамжинд хэлсэн хүмүүсийн үгнээс шалтгаалахгүй гэж В.Путин өнөөдөр оросын телевиз, радиогоор хийсэн шууд нэвтрүүлгээр мэдэгдэв.  Оросын ерөнхий сайд тэмдэглэхдээ, тодорхой хугацаагаар тодорхой албан тушаалд түүнийг зөвхөн оросын ард түмэн л авч байгаа юм. “Хэрвээ энэхүү дэмжлэг үгүй бол, засгийн эрхэнд байхын ч хэрэггүй”гэж тэр хэлэв.