Орос улсын ерөнхий сайд Владимир Путин  Интернетэд хязгаарлалт тогтоохын эсрэг байна. “Энэ орчин бол эрх чөлөөтэй, ардчиллын дээд зэргийн илрэл” гэж ерөнхий  сайд телевиз, радиогийн шууд нэвтрүүлэгээр түүнд тавьсан  “  дэлхийн интернетийн сүлжээнд та  хэрхэн ханддаг вэ?” гэсэн асуултанд хариулахдаа цохон тэмдэглэв.

Путины үзэж байгаагаар, Интернетэд хязгаарлалт тогтоох   нь “технологийн хувьд хүнд, улс-төрийн хувьд буруу зүйл юм “гэжээ.  Интернетэд болж байгаа юм эрх баригчдад юм уу, хэн нэгэнд таалагдаагүй бол    үүний эсрэг зогсох ганцхан хэрэгсэл байгаа : нөгөө л нэг Интернетэд бичих.  Өөр бусад хандлагуудыг болон шийдвэрүүдийг санал болгох хэрэгтэй байна. Түүнийгээ аль болохоор бүтээлч, урам зоригтой   хийх хэрэгтэй. Тэгвэл маш олон хүн цуглуулна гэж Путин тэмдэглэв.

Түүнчлэн, Интернетийг  гэмт хэрэгт ашиглаж буйтай  санал нэг байгаа аж. Түүний үзэж байгаагаар, хуулийн байгууллага  Интернетэд хязгааарлалт тогтоохгуйгээр  хяналт тавьж байх ёстой юм”. Тухайлбал, бага насны хүүхүүдийн хүчирхийлэлийг Интернетээр хянах ёстой гэв. Оросын засгийн газрын тэргүүн Интернет хэрэглэгчдийн соёлын түвшин яваандаа өсөх байх гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.