Ливийн удирдагч асан Муаммар Каддафийг гадаадын түүн дотроо америкийн нисэгчгүй онгоцнууд  устгасан гэж Оросын ерөнхий сайд Владимир Путин үзэж байна.  Дэлхий нийтэд  Каддафийн амийг  бүрэлгэж байгааг, түүнийг цусанд будагдасан байхыг харуулсан.  “Нисэгчгүй онгоцнууд – түүний цуваанд цохилт өгч, тэр нутаг дэвсгэр дээр  байх ёсгүй  тусгай албаныхан  радиогоор  сөрөг хүчнийнийг болон алан хядагчдыг дуудсан.  Тэгээд ямарч шүүхгүйгээр  түүний амийг бүрэлгэсэн” гэж Владимир Путин телевиз, радиогоор хийсэн шууд нэвтрүүлгийн үеэр оросын иргэдийн асуултанд хариулахдаа  цохон тэмдэглэв. Түүний үзэж байгаагаар  Каддафийн хувь заяаг зөвхөн Ливийн ард түмэн “ардчиллын  журмын замаар” шйидэх ёстой аж .