Орос улсын ерөнхий сайд Владимир Путин Орос, Белорус, Казахстан улсууд ирээдүйд нэгдсэн валтанд шилжих  боломжтой гэж үзэж байна. “Путинтэй ярих яриа. Үргэлжлэл” телевиз, радиогийн шууд нэвтрүүлгээр  иргэдийн тавьсан асуултанд Путин хариулахдаа, ЕХ ны хэмжээний түвшинд  гурван орны интеграц хараахан хүрээгүй байна. Гэхдээ ийм боломж Эдийн засгийн нэгдсэн орон зайнаас улбаатай  Евразийн холбоог  байгууласны дараа гарч болох юм.  11-р сард Орос, Белорус болон Казахстаны тэргүүн нар  Москвад евразийн эдийн засгийн интерграцын тухай Тунхагт гарын үсэг зурснаар Евразийн эдийн засгийн холбоо байгуулахаар хэлэлцэн тохиролцсон юм.