Өчигдөр Москвагийн хөгжмийн дээд сургуулийн их танхимд өндөрлөсөн  Глинкийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны дөрвөн шагналыг Монголын дуучид эх орондоо  авч явна. Уралдааны тэргүүн байрын шагналыг баритон Ганбаатарын Ариунбаатар, хоёрдугаар байрыг - Энхболдын Анхбаяр хүртлээ.  Түүнийг бас Сергей Рахманиновын бүтээлүүдийг чадварлаг дуулсанд тусгай шагналаар шагнажээ. Гуравдахь дуучин  Жаргалсайханы Бямбажав орчин үеийн бүтээлийг чадварлаг дуулсан номинацын  шагналын эзэн болжээ.

Уралдаан Москва хотноо 12-р сарын 4-14-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм. Энэхүү тэмцээн бол оросын сонгодог урлагийн хамгийн эртний нэр хүнд бүхий  дуулаачдын уралдаан юм.  Дөч гару йжилийн өмнө оросын алдартай, гайхамшигтай  дуучин Ирина Архипова шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж байлаа.  Одоо шүүгчдийн бүрэлдэхүүнийг  ЗХУ-ын ардын жүжигчин Владислав Пьявко тэргүүлдэг юм.

Уралдаанд оросын бүх нутгаас болон уламжлал ёсоор Монгол, Өмнөд Солонгос болон Хятадаас дуучид оролцдог юм.

Глинкийн нэрэмжит уралдаанд  Монгол улсаас хамгийн олон  залуу дуучид оролцдог. Энэ удаа ч мөн адил эхний шатанд тус улсаас 10 хүн оролцож, таван хүн хоёр дахь шатны, гурав дахь шатанд хоёр хүн үлджээ.  Эрэгтэй дуучдын хоёр баргил хоолой  Г.Ариунбаатар, Э.Анхбаяр нар  хоорондын харьцаанд  өрсөлдөөн ер  үгүй, харин ч бүр найрсаг дотно. Тэд монголын Соёл урлагийн их сургуулийн төгсөгчид. Э.Анхбаярын  Москвагийн уралдааны гурав дахь шатны  шалгаруулалтанд бэлтгэж байх үе түүний  төрсний 23 насны ойтой давхацсан юм. Бид түүнд баяр хүргэж, түүний  цашдын уран бүтээлд амжилт хүссэн юм.

Хоёр дуучин залуу маань финалын шалгаруулалтанд Елецкийн Чайковскийн  “Гил бэрын хатан” дуурийн арийг тус тусдаа дуулсан юм. Итгэхэд бэрх ч гэлээ, Г.Ариунбаатарын хувьд энэ уралдаан түүний амьдралын томоохон тэмцээн байлаа. Түүнд гадаадын уралдаанд оролцох зав огт гардаггүй. Тэр монголын цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин. (Г.Ариунбаатарын яриа)

Ариунбаатарын найз Анхбаярыг ч адил  мөн танхим дүүрэн алга ташилт хүлээж байлаа.  Анхбаяр олон улсын уралдаанд оролоцх туршлагатай нэгэн.  Түүний хувьд Глинкийн  уралдаан  зургаадахь олон улсын тэмцээн юм.  Анхбаярт москвагийн цаг агаар таараагүйгээс  болоод , тэр жаахан ханиалгаж байснаас энэ удаа түүнд жаахан аз дутасан байж магадгүй юм.  Гэхдээ финалын тоглолтонд тэр  бүх хүчээ төвлөрүүлж чадсан юм. Тэгээд ч тэр хоёр  шагналын эзэн болсон юм.( Анхбаярын яриа)

Анхбаярын багш Ардын жүжигчин Б. Жавзандулам монгол дуучдын амжилтанд туйлын баяр хөөртэй ийн ярьсан юм. (Жавзандуламын яриа)

Хоёр дуучин залуугийн маань хоёр  концертмейстер мөн л ЗХУ, орос улсад хөгжмийн, дуурийн дуучны мэргэжил эзэмшисэн, эх орондоо нэртэй урлагийн зүтгэлтэн нар юм. Магадгүй энэ нь монголын дуучдад оросын тайзнаа гайхамшигтай дуулахад тус нэмэр болсон ч байж мэдэх юм.