Орос улсын ерөнхий сайд Владимир Путин хуучин зөвлөлтийн орон зайд  интеграцын процессыг хөгжүүлэх  чухал гэж үзэж байна. “Путинтэй ярих яриа. Үргэлжлэл” телевиз, радиогийн шууд нэвтрүүлгээр   иргэдийн тавьсан асуултанд хариулахдаа, Орос, Белорус болон Казахстаны еваразийн түншлэлийг бэхжүүлэх нь нэн шаарадлагатай байна гэж мэдэгдэв.  Түүний ярьснаар,  Гаалийн холбоо болоод Эдийн засгийн нэгдсэн орон зай нь интеграцын бодит үр дүн байгаа бөгөөд  тэдгээрийн удирдлагын  үйл ажиллагаа нь үндэсний дэд байгууллага байх ёстой. В.Путин үзэхдээ, Орос улс макроэдийн засгийн хүндрэлүүдэд хүргэх Европын орнуудын эдийн засгийн хүндрэлүүдийн туршлагыг тооцон үзэх нь нэн чухал байна гэв.