Владимир Путин оросын иргэдийн тавьсан  асуултанд хариулж байна.  Ерөнхий сайдын иргэдийн асуултанд хариулах телевизийн болон радио шууд нэвтрүүлэг өнөөдөр  эхэлсэн юм. Энэ нь түүний арав дахь удаагийн “шууд нэвтрүүлэг” юм. Өмнөх нэвтрүүлгүүдийн нэгэн адил засгийн газрын тэргүүнтэй  улс орны янз бүрийн өнцөг булангаас  холбогдоно. Үүний өмнө  сонирхосон асуултаа иргэд Интернетээр болон мессежээр ирүүлэх боломжтой байсан юм. Мөн “колл центр ” төв рүү утасдах боломжтой  байв. Түүнчлэн оросын янз бүрийн хотуудад ерөнхий сайдад асуулт тавих  телевизийн мобиль студүүд    ажиллаж байгаа юм.

В.Путинд тавьсан асуултуудын ихэнхи нь нийгмийн хамгаалалт, СӨХийн үйл ажиллагаатай болон  улс орны  эдийн засгийн байдалтай  холбоотой асуултууд байна. Харин шууд-нэвтрүүлэг  бидний хүн бүрийн аман дээр байгаа 12-р сарын 4-нд явагдсан Төрийн думын сонгууль болон нийгэмд өгөх хариу  сэдвээр эхэлсэн юм. В.Путины ярьснаар,  өөрийн байр суурьтай, тэрнийгээ илэрхийлэх гэж цуглаанд ирсэн залуучууд голдуу байхыг хараад тэр сэтгэл ханамжтай байжээ.  Хүмүүс усл оронд болж байгаа процессуудын талаар байр сууриа илэрхийлэх гэдэг бол ердийн зүйл, гэхдээ энэ бүгд нь  хуулийн хүрээнд хийгдэж  байна шүү дээ. Хэрвээ энэ нь  “путины дэглэмийн үр дүн” юм бол би баярлаж  байна гэж ерөнхий сайд хэллээ. 

Владимир Путин Парламентын сонгуулийн дүнг үнэлж  хэлсэн үгэндээ:  энэ дүн манай улстөрийн хүчний бодит хуваарилалтыг  харууллаа. Нөгөөтэйгүүр, сонгуулийн сиситем нь боловсронгуй болох шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулан Путинд тодорхой саналууд байгаа юм.

«Сөрөг хүчнийхэнд сонгуулийн хэсгүүд дээр болж байгаа бүх зүйлүүдийг хянах бүрэн боломж олгох ёстой юм. Үүнийг веб-камерын туслалцаатай хийж болох юм.  Сонгуулийн хэсгийн комиссийн бүрэлдэхүүнд парламентад суудалтай   улстөрийн хүчнүүд оролцох боломжийг хангах ёстой гэж засгийн газрын тэргүүн үзэж байна» В.Путин хэллээ.

Владимир Путины иргэдтэй ярилцах телевиз, радиогийн шууд нэвтрүүлэг үргэлжилж байна. Өмнө нь оросын иргэдийг цагаар хязгаарлаж байсан юм. Өнгөрсөн жилийн нэвтрүүлэг амжилт эвдэж 4,5 цаг үргэлжилж, ерөнхий сайд 90 асуултанд хариулсан юм.