Оросын ерөнхий сайд Владимир Путин ерөнхийлөгчөөр сонгогдсог тохиолдолд улс-төрийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд болон түүнийг гадаад нөлөөнөөс ангижруулахад анхаарлаа чиглүүлэн ажиллана гэв. Ерөнхий сайд Владимир Путин  телевизийн  болон радио эфирийн шууд нэвтрүүлгээр тус улсын иргэдийн тавьсан асуултанд хариулахдаа: гадаадаас оросын дотоод улс-төрийн процессуудад оролцохыг санаархасан оролдлогууд болон шокуудаас ангид байхын тулд  улс-төрийн систем нь өөрийгөө хангахуйц, тогтвортой байх ёстой юм гэв. Орон нутаг, бүс нутаг болон Холбооны улсын түвшинд хүмүүс  холбоотойг мэдрүүлэхийни тулд  ардчиллыг өргөжүүлэх хэрэгтэй юм. Түүнчлэн Путины хэлснээр,  эдийн засгийг орчин үед нийцүүлэн шинэчлэх шаардлагатай байна.“Шинэтгэл, өөрчлөлт иргэн хүн бүрийн  тархинд орж, шинэтгэл манай нийт бодлогын хэсэг нь болох шаардалагатай байна” гэж тэр нэмж хэлэв. Ерөнхий сайд  нийгмийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай буйг тэмдэглээд “ улс түүнийг анхаарлынхаа гадуур  орхисон  гэсэн  мэдрэмж хэнд ч байж болохгүй”гэв.