Орос улс экспортын үр тарианыхаа чадавхыг сэргээсний үр дүнд дэлхийн үр тарианы худалдаанд гуравт орж байна. “Ийм амжилт урьд өмнө хэзээ ч байгаагүй” гэж Оросын ерөнхий сайд Владимир Путин өнөөдөр явуулсан телевизийн  шууд нэвтүүлгээр иргэдийн асуултанд хариулахдаа цохон тэмдэглэв. Түүний хэлснээр, оросын үр тарианы томоохон худалдан авагчийн нэг Египет улс юм. Өмнө нь Орос улс Австрали, Канад болон бусад орнуудаас их хэмжээний үр тариа    худалдан авч байжээ.  Ерөнхий сайд тэмдэглэхдээ, хөдөө аж ахуйн ажилтануудын хөдөлмөр, авъяасны хүчинд экспортын үр тарианы нөөцийг сэргээж чадсан гэж онцлон тэмдэглэв. “Үүнд бас улсын дэмжлэг байсан  гэдгийг хэлэх  нь зүйтэй юм” гэв.