Оросын эдийн засаг 2011 онд  4,2-4,5 % өснө. Энэ тухай ерөнхий сайд Владимир Путин “Путинтэй ярих яриа. Үргэлжлэл”  телевизийн шууд нэвтрүүлгээр оросын иргэдийн тавьсан асуултандп хариулахдаа мэдэгдэв.  Мөнгөний ханшны бууралт хамгийн доод үзүүлэлттэй байгаа буюу 6 хувь, тэгвэл ажилгүйдэл мөн 6 % байна. Тус улсад цалингийн бодит өсөлт 2,9 % . Орос улсад нэн ядуу иргэд  нийт хүн амын 12,5 %  байна. Энэ тоо байнга буурсаар байна.