Орос улсын ерөнхий сайд Владимир Путин “өнгөт хувьсгалууд” нь нийгэмд  тогтворгүй байдлыг бий болгоход чиглэгдсэн хэрэгсэл гэж мэдэгдэв.  “ Тэр зүгээр нэг зорилгогүй бий болсон зүйл үгт биш” гэж тэр оросын иргэдийн асуултанд телевизийн шууд нэвтрүүлгээр хариулахдаа цохон тэмдэглэв. Тэрээр Украины  “улбар шар хувьсгалын” тухай сануулав. “ Дашрамд хэлэхэд, манай сөрөг хүчнийхний зарим төлөөлөгчид Украинд очоод тэр үеийн ерөнхийлөгч Ющенкогийн зөвлөхөөр албан ёсоор  ажиллаж байсан бөгөөд мэдээж хэрэг тэрхүү практикаа оросын хөрсөнд авчирч байгаа” гэж тэр хэлэв.