Орос улсын ерөнхий сайд Владимир Путин үзэхдээ: парламентын сонгуулийн дүн нь улс ороны хүчний хуваарилалтыг бодитоор харуулсан гэв. “Нэгдсэн Орос улс”нам  тодорхой байр сууриа алдасанд гайхаад байх юм үгүй гэж Путин өнөөдөр шууд нэвтрүүлгээр хэллээ. Оросын ерөнхий сайд Владимир Путин  “парламентын өнгөрсөн сонгуулийн талаарх сөрөг хүчний шүүмжлэл нь холын зорилготой – тэд дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд итгэх итгэлийг унагахаар зорьжээ.

“Өнгөрсөн сонгууль руу хийх дайралтууд нь миний хувьд хоёрдагч зэргийн шинжтэй.  Хамгийн гол нь дараагийн   Орос улсын ерөнхийлөгчийн сонгууль” гэж оросын ерөнхий сайд өнөөдөр телевизийн шууд нэвтрүүлгээр иргэдийн асуултанд хариулахдаа Владимир Путин цохон тэмдэглэв.Тэрээр  хэлэхдээ, сонгууль шудрага бус болж мэдэх юм гэдэгт  аль болохоор бага боломж өгөх хэрэгтэй юм. Энэ нь улс орны хууль ёсны засгийг түлхэн унагах гэсэн тэдгээрийг гишгэх хөрсгүй  болгохын тулд юм гэж тэр хэлэв. В.Путин сонгуулийн хэсгүүдийн зөрчлийг арилгахын тулд камер байрлуулахыг санал болгов. Камеруудыг 24 цаг ажилладаг байлгах ёстой,тэгээд  янз бүрийн зөрчил, гомдлоос зайлсхийхийн тулд  тэр бичлэгийг Интернетэд тавих хэрэгтэй гэж тэр нэмж хэлэв.

Оросын ерөнхий сайд Владимир Путин   өнөөдөр оросын иргэдтэй арав дахь удаагаа” Путинтэй ярих яриа. Үргэлжлэл”  шууд нэвтрүүлэгт оролцож байна. Путин энэ удаа оросын иргэдийн асуултанд оросын ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар  анх удаа оролцож байгаа  юм. Оросын ерөнхийлөгчийн  сонгууль 2012 оны  3-р сарын 4 нд явагдана. Засгийн газрын тэргүүн хурц асуудлуудыг тойрох бодолгүй байгаа  гэж ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь мэдэгдсэн юм.