Нэр хүндтэй  “Time” сэтгүүл “Арабын хавраас” “Уолл-Стрит”  хүртэл   эсэргүүцлийн арга хэмжээнүүдийн    хийсвэр оролцогчийг “2011 оны хүнээр” зарлав.   Өнгөрсөн жилийн үйл явдлуудад болон бүхэлдээ  нийгэмд  илүүтэй нөлөө үзүүлсэн хүнд энэхүү номинацын шагналыг “Time”  сэтгүүлд гардуулна гэж  “Рейтер” агентилаг тайлбарлажээ. “Хүмүүс хаа сайгүй, биднээс хангаллтай гэж ярьдаг юм шиг байна “гэж   “Time” сэтгүүлийн редактор Рика Стенгела  мэдэгдэлдээ дурьджээ.

2011 онд  манай гаригийн  тив дэлхийн шахамд энх тайвны болон цус асгаруулсан олон нийтийн жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээнүүдийн  тоо эрс өссөн. “Арабын хавар” нь дэлхий даяар засгийн эрх баригчдын эсрэг өнгө аяс бий болгож, оны эхээр Ойрхи-Дорнодын орнуудын болон Африк, түүнчлэн Египт, Тунис, Йемень, Ливи болоод Сири улс гэх мэт хэд хэдэн орнуудыг мөрөгөлдөөн  нөмрөн авсан.

Намар одоогийн  санхүүгийн системд сэтгэл дундуур  хүмүүсийн давалгаан  дэлхий дахиныг хамарсан.  Тэдний үзэж байгаагаар банкны эзэд, корпорацууд их ашиг олж, тэгш бус байдлыг улам  гүнзгийрүүлсэн аж. АНУ ад гарсан “Уолл-Стрит”ийг эзлэн ав гэсэн “түрэмгийлэгчдийн хуарангийн” хөдөлгөөн нь  бусад орнуудад нөлөөлж Европын томоохон хотуудад гарлаа.Орос улс дэлхийн эсэргүүцлийн  хөдөлгөөний гадна үлдсэнгүй, 12-р сарын  эхэнд явагдсан Төрийн думын сонгуулийг эсэргүүцэгчид үүнтэй нэгдсэн юм. Өнгөрсөн бямба гаригт  40 гаруй мянган хүн “Шудрага сонгууль явуулахын төлөө” уриа лоозон барин Москвагийн Кремлийн хананы дэргэд жагссан юм.  Петербургэд 10000 орчим хүн болон оросын  бусад хотуудад Төрийн думын сонгуулийг дахин явуулах болон улс-төрийн системийг либералчлахыг шаардаж байв.