Оросын ерөнхий сайд Владимир Путин: хэрвээ “путины дэглэмийн үр дүнд”  хүмүүс өөрийн үзэл бодлоо хэлэх боломж гарсан бол энэ нь хэвийн үзэгдэл гэж үзэж байгаа гэв.  “Хүмүүс улс орны  эдийн засаг, нийгэм болон улс -төрийн салбарт болж байгаа үйл явдлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх болсон нь  хэвийн зүйл юм. Хуулийн хүрээнд явагдаж байгаа бүх зүйлийг би тийм байх ёстой гэж үзэж байна” гэж В.Путин өнөөдөр иргэдтэй шууд нэвтрүүлгээр ярихдаа тэмдэглэв. В. Путины яриагаар тэрээр өөрийн байр суурьтай,  түүнийгээ тов тодорхой илэрхийлэх залуучууд голдуу  хүмүүсийг оролцож байгааг “ дэлгэцнээс харсан”  юм.“Үүнд би баярласан. Энэ бол “путины дэглэмийн”үр дүн, энэ бол сайн зүйл, үүнд би “болохгуй”зүйлийг олж харахгуй байна.Түүнчлэн, тэр хэлэхдээ,  Оросын парламентын сонгуулийн дүн нь  оросын хүчний бодит байрлалыг тод харуулсан.

Оросын ерөнхий сайд Владимир Путин   өнөөдөр оросын иргэдтэй арав дахь удаагаа” Путинтэй ярих яриа. Үргэлжлэл”  шууд нэвтрүүлэгт оролцож байна. Путин энэ удаа оросын иргэдийн асуултанд оросын ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар  анх удаа оролцож байгаа  юм. Оросын ерөнхийлөгчийн  сонгууль 2012 оны  3-р сарын 4-нд явагдана. Засгийн газрын тэргүүн хурц асуудлуудыг тойрох бодолгүй байгаа  гэж ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь мэдэгдсэн юм.