Өчигдөр үдэш орой Москвагийн Хөгжмийн их сургуулийн их танхимд Глинкийн нэрэмжит XXIV дэхь Олон улсын  хөгжмийн уралдааны эцсийн шатны шалгаруулалт боллоо. Уралдаан Гала-концертын хэлбэрээр болсон юм. Тэмцээний дүн 14-15 ны шилжих шөнө гарлаа. Глинкийн нэрэмжит XXIV дэхь удаагийн Олон улсын уралдааны   Ирина Архиповагийн нэрэмжит Гран-при шагналыг энэ удаа олгохгүйгээр шийдвэрлэжээ.  Эрэгтэй дуучдын нэгдүгээр байрын шагналыг Монголын баритон Ганбаатарын Ариунбаатар авчээ. Эмэгтэй дуучдын  нэгдүгээр байрын шагналыг олгосонгүй.

Эрэгтэй дуучдын хоёрдугаар байрны шагналыг бас   монголын  дуучин  Энхболдын Анхбаяр хүртлээ. Эмэгтэй дуучдын хоёр дугаар байрны  хоёр шагналыг оросын дуучин меццо-сопрано Ирина Рейнард, Ирина Костина нар хүртлээ. Глинкийн бүтээлүүдээс чадварлаг дуулсан уралдааны тусгай шагналыг оросын тенор Дмитрий Турнов  /Москва/ хүртлээ.  Харин Рахманиновын бүтээлүүдээс чадварлаг дуулсан шагналыг Э.Анхбаяр бас хүртлээ. 1975 оноос хожуугүй бичигдсэн орчин цагийн уран бүтээлүүдээс дуулах тусгай шагналыг Монголын дуучин Жаргалсайханы Бямбажав хүртлээ.  Глинкийн нэрэмжит  Олон улсын нэрэмжит  XXIV удаагийн хөгжмийн наадамд ТУХН, Герман, Хятад, Хорват болон бусад орнуудын зуу гаруй дуучид оролцсон юм.  Шүүгчдийн бүрэлдэхүүнийг Оросын ардын жүжигчин Владислав Пьявко тэргүүллээ.

Глинкийн нэрэмжит олон улсын хөгжмийн   XXIV удаагийн уралдаанд оролцогчдын шагнал гардуулах ёслол өнөөдөр Москвагийн “Архиповский салонд” болно.