Өнөөдөр Москвад Энэтхэгийн ерөнхий сайд  Манмохан Сингхийн албан ёсны айлчлал эхэлж байна. Айлчлал 15-17 ны өдрүүдэд болно. Манмохан Сингх айлчлалын хөтөлбөрт ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзалт төлөвлөгджээ.  Энэтхэгийн ерөнхий сайдын ОХУ- д хийж буй  айлчлалын үеэр батлан хамгаалах, эрчим хүчний салбарт хамтран ажиллах арав хүртэл тооны гэрээ хэлэлцээр хийгдэх юм гэж үүний өмнө Энэтхэгийн ГХЯ мэдэгдэж байсан юм.Түүнчлэн, энэтхэг болон оросын талууд эдийн засгийн хөгжлийг идэвхижүүлэх болон  шинжлэх ухаан, анагаах ухааны  салбарын түншлэлийг хөгжүүлэх асуудлуудыг хэхэлцэнэ.  Энэтхэгийн ГХЯ мэдэгдэлдээ,  талууд олон улсын нилээд хэдэн асуудлыг хэлэлцэхийн дотор БРИКС-ийн орнуудын хүрээнд  дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа болон Баруун Ази, Хойд Америк, Афганистаны байдлаар санал солилцох аж.

Москвад энэтхэгийн  томоохон автомашины Tata Motors  компаний  ТУЗ-ийн хамтран удирдагч Шри Рави Кант тэргүүтэй энэтхэгийн нэр хүндтэй  бизнесийн  төлөөлөгчид ирсэн юм.  Бизнесийн төлөөлөгчид орос-энэтхэгийн хамтарсан үйлдвэрүүдийн зөвлөлийн ажилд оролцоно. Оросын төлөөлөгчдийг  энэ уулзалт дээр “Система” АФК ТУЗ-ийн захирал Владимир Евтушенков тэргүлнэ.  Энэ уулзалт нь хоёр орны удирдагчдийн 12 дахь удаагийн уулзалт юм. 2000 оны 10-р сард  Владимир Путины Энэтхэг улсад хийсэн айлчлалын үеэр Москва, Дели хооронд жил бүр уулзалт зохион явуулж байхаар тохиролцсон юм. Айлчлалын үеэр  хоёр орны стратегийн түншлэлийн тухай Тунхаглалд гарын үсэг зурна.