Оросын ерөнхий сайд Владимир Путин арав дахь удаагаа иргэдтэй шууд нэвтрүүлгээр ярилцана.  “Владимир Путинтэй ярих яриа. Үргэлжлэл” москвагийн цагаар 12:00 эхлэнэ. “Шууд нэвтрүүлгийг”    нилээд хэдэн улсын телевиз, радиогоор дамжуулна.  Оросын томоохон хэд  хэдэн хотуудтай шууд нэвтрүүлэг явна. Түүнчлэн Владимир  Путин студид ирсэн хүмүүсийн асуултанд хариулна. Одоогийн байдлаар иргэдээс ирсэн 10 гаруй  мянган асуултуудыг  багцалжээ. Тэдгээрийн ихэнхи нь нийгэмахуйн чанартай асуултууд байгаа аж.  Хөтөлбөрт цагийн хязгаарлалт тавиагүй байна.Өнгөрсөн жил болсон яриа урьд өмнөх рекордыг цохисон юм. Тэр үед Путин 90 асуултанд 4 цаг хагас хариулсан юм.