Орос улсын Сибирийн бүс нутгийн Красноярскийн хязгаарын Енисей мөрөнд “Вайгач” мөс хагалагч  цөмийн халаг онгоц дээр өнөөдөр түймэр гарчээ. Түймрийн улмаас багийн хоёр гишүүн амь насаа алдаж, нэг хүн нэрвэгджээ. Түймэр гарсан дүүрэгт Оросын мэргэжлийн  албаныхан цацраг идэвхижилт хэвийн хэмжээнээс хэтрээгүй гэдгийг тогтоожээ.  Энэ тухай “Интерфакс агентлагт “Роспотребнадзор”газрын тэргүүн, орос улсын эрүүл ахуйн  ерөнхий эмч Геннадий Онищенко  мэдэгджээ.  Өмнө нь пүрэв гаригийн өглөө “Росамтом” Интерфакс агентлагт “Вайгач” мөс хагалагч цөмийн хөлөг дээр түймэр гарсан мэдээг бататгасан юм. Мэдээллэж байснаар  “Вайгач” атомын хөлөг дээр гарсан түймрийн  шалтгаан нь усан цэргүүдийн техникийн ахюулгүй байдлыг зөрчснөөс болсон байж магадгүй ажээ.