Хүнсний хямрал нилээд хэдэн орнуудын  болон тив дэлхийн ая тухтай байдалд заналхийлж байна. НҮБ-д дэргэдэх  Хүнсний болон хөдөө аж ахуйн  байгууллагын  /ФАО/ гаргасан тоо баримтаар өнөөдөр дэлхийд  нэг тэрбум хүн хагас өлсгөлөнгийн байдалтай байгаа аж. Дэлхийн янз бүрийн  бүс нутгийн цаг уурын  гаж байдал нь  нөхцөл байдлыг хяналтгүй болгож байна. Гэтэл хүн төрөлхтөн эдгээр дуудлагуудад хариу өгч чадах уу?

Саяхан Орос улсад манай гаригийн долоон тэрбум дахь иргэн   мэндэлсэн. Энэ сайхан үйл явдал  мөнөөс мөн, гэтэл дэлхийн хүн ам хүнсний хомсдлыг улам бүр мэдэрсээр байна.  Энэтхэг, Хятад, Пакистан, Ойрхи-Дорнодын орнуудад хүн амын илүү нягтралтай эдгээр орнуудад илүүтэй мэдрэгдэж байгаа юм. Өлсгөлөн бослого нь Хойд Америкийн нилээд хэдэн орнуудыг дэглэмээ солиход хүргэсэнийг та бид мэдэж байгаа.  Гэтэл идэх талхаар хангах нь тав тухтай Америкт ч тулгамдсан асуудал болж хувираад байна.   

Хүсний хомсдол болон түүний үнийн өсөлт нь  дэлхийн тогтворгүй байдлын нэг гол хүчин зүйл юм гэж “Инвесткафе”  шинжээчийн агентлагийн шинжээч Антон Сафонов тэмдэглээд «Энэ жилийн үнийн их өсөлт дэлхийд хүнсний томоохон хэмжээний хямрал гарч байсан 1998 онтой харьцуулахад дээд хэмжээнд хүрээд байна. Газар тариалангийн салбаруудад  маш идэвхитэй хөрөнгө оруулах шаардлагатай байна. Гэхдээ энэ зүйл нь жишээ нь, Африкт хэрэгжихэд хэцүү. Цаг уурын нөхцөл байдлаас болж  буцалтгүй тусламжаас өөр юу ч нийлүүлэхийн аргагүй юм» гэлээ.

Гэсэн хэдий ч  хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээтэй  ядуу орнуудад байдлыг төдийлөн өөрчлөх нь юу л бол. Хамгийн гол нь хүн амын орлогыг  нэмэгдүүлэх нь чухал юм.  Яагаад гэвэл, байнгын  хагас өлсгөлөнгийн байдал нь дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний тоо хэмжээтэй төдийгүй түүнийг олж авах боломжтой ч  холбоотой юм. Гэхдээ хөдөө аж ахуйн идэвхитэй урт хугацааны  хөрөнгө оруулалт  нь шаардлагыг хална гэсэн үг огт биш юм. ФАО гийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар салбарын хөрөнгө оруулалт дор хаяж 25 % өсөх ёстой аж.

Энэ сэдэв нь францын Каннад өнгөрсөн 11-р сард болсон    “Их Хорийн” ДХУ-ын үеэр яригдсан юм.  Ингэхдээ  энэхүү асуудлыг улс-төрийн системд оруулж буй нь нэн тулгамдсан  асуудал гэдгийг гэрчилж байгаа юм. Тухайлбал, Каннд хүн амын өсөлт болон хүнсний бүтээгдэхүүний хоорондын тасархайг багасагах тухай яригдаж байсан юм.

Сүүлийн үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөхөд зарим алхамууд хийгдэж байна гэж “СовЭкон” компаний захирал Андрей Сизов тэмдэглээд «Сүүлийн жилүүдийн түүхий эдийн өндөр үнэ нь газар тариалангийн шинэ технологиудыг боловсруулдаг компаниудыг  түр зуурын бэрхшээлүүдийг эс тооцон цаашид ургац нэмэгдүүлэх,  идэвхитэй хөрөнгө оруулалт хийхэд эрч хүч өгч байна» гэлээ.

Орос улсын чадвахи  хүнс үйлдвэрлэгчийн хувьд маш их юм гэдгийг хэтрүүлэггүй хэлье. Тоо баримтанд түшиглэхэд Орос улс  1,5 тэрбум хүн амыг  хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнээр хангах боломжтой юм. Чухамдаа, нүүрс ус төрөгчийн  хүнсний бүтээгдэхүүн нь  оросын стратегийн  экспортны нөөц болж чадах юм. Орос улс өнөөдөр олон улсын өлсгөлөнд нэрвэгдээд байгаа  хүн амд туслах хөтөлбөрт  оролцож байгаа юм. 

НҮБ 2015 он гэхэд тэдгээрийн тоог 728 сая  хүртэл бууруулна гэж тооцоолж байна. Гэхдээ зорилгоо биелүүлээд  амжилт мэдээлэх үед  энэ тоо ч бас их тоо юм шүү.  Мэдээж хэрэг, энд хөрөнгийн  захын улаан цайм  дамчид  хүнсний бүтээгдэхүүн бол дан ганц  мөнгө олох арга биш гэдгийг эцсийн дүнд ойлгох ёстой. Юуны түрүүнд тэр нь хүний эрхийн амьд явах баталгаа юм.