Афганистанаас нийлүүлж байгаа опиатын хамгийн томоохон хэрэглэгчид  Европ болоод байна.  Энэ тухай өнөөдөр Орос улсын Холбооны  Мансууруулах бодисны хууль бус наймаатай тэмцэх албаны тэргүүн Виктор Иванов  РИА-Новости агентлагт уламжлав. Тэрээр хэлэхдээ, мансууруулах бодисны ихэнхи хэсэг нь “балканы гүүр “гэгчээр орж ирдэг бөгөөд голомт нь Косовод байна гэв. НҮБ- ын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар жил бүр энэ замаар  50 орчим тонн героин дамжин өнгөрдөг, харин түүний дамжин өнгөрүүлсэн нэг жилийн хөлс 3 тэрбум евро хүрдэг гэж Виктор Иванов ярилцлагадаа дурьджээ.