Хятад улсаас АНУ ба Европт 300 тэрбум доллар оруулах гэж байна гэж Ройтер агентлаг Хятад дахь эх сурвалжаа үндэслэн мэдээлэв. Төв банк америкийн ба европын компаниудын эд хөрөнгө худалдан авах хоёр сангаар дамжуулан эдгээр хөрөнгийг удирдах юм.

Зах зээл мөн мэдээлэлд итгэсэн шиг байна. Хятадаас хөрөнгө оруулах төлөв биржүүдийн үйл ажиллагааг бага зэрэг идэвхжүүллээ. АНУ-ын эдийн засаг зогсонги байдалд орж, Европт өрийн хямрал гарсан нөхцөлд олонхи компани хувьцаагаа арга буюу худалдаж байна. Оны шувтаргаар зээлээ төлж, цалин, шинэ жилийн баярын шагналыг олгох хэрэгтэй. Ийм нөхцөлд Хятад улс  АНУ ба Европын хямдарч байгаа   эд хөрөнгийг худалдаж авахыг оролдох бололтой гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Дмитрий Мосяков хэлээд

«Хятад улс ийм худалдаанд бэлдэж дээрх сангуудыг байгуулж байна.Гаднаас харахад идэвхжлийн агуулга санхүүгийн хямралаас гарахад Европт туслахад оршино. Үнэн хэрэг дээр  Хятад улс  аль болох хямдхан үнээр бүгдийг юуны түрүүнд эрчим хүчний компаниудын хувьцааг  худалдан авахыг хичээнэ» гэв.

Дээрх сангуудын зорилго орлогын өсөлтийг хангахын тулд Хятадын хөрөнгө оруулалтын бодлогыг идэвхжүүлэхэд болно. Ийм саналд итгэх хэрэгтэй. Сүүлийн үед Хятад улсаас стратегийн ач холбогдолтой пүүс компанид шууд хөрөнгө оруулах явдалд Европ ч  АНУ ч болгоомжтой хандаж байна. Италийн төрийн облигацийг худалдан авах гэсэн China Investment хятадын улсын хөрөнгө оруулалтын копорацийн худалдаа тасалдсан нь энэ үйл явдлын сүүлчийн жишээ боллоо.

Үүний хамт Хятад улсаас АНУ-ын ба европын сангийн зах зээлүүдийг дайрах гэж байна гэсэн Ройтор агентлагийн мэдээлэл санаанаас зохиосон зүйл төдий байж болзошгүй. «Хятадууд давшилж байна» гэсэн улигт  гарчигтай нийтлэлийн гааруулах зорилгоор ч ингэж мэдээлсэн бололтой.

Мөн түүнчлэн Бээжингийн нэр төрийг өдөөх гэсэн оролдлого эдгээр мэдээлийн цаана нуугдаж байх. Эдүгээ европын өрийн хямралыг зохицуулахад  үзүүлэх тусламжийн болзолын тойрны  Хятад ба ЕХ-ны панзлал нэн чухал болсон.

Хятад улс Европт хөрөнгө оруулахад бэлэн байгаа боловч үүний хариуд Европоос угтан дэмжих алхам хийхэд найдаж байна. Тухайлбал хятадын эдийн засгийн зах зээлийн статусыг хүлээн зөвшөөрч, дээд зэргийн технологийн бүтээгдэхүүний экспортод учруулсан саад тотгорыг арилгахыг хятадын тал  шаардаж байна.

Европт хөрөнге оруулах нь Хятадад ашигтай. Гэвч  улс төрийн найр тавьна гэдэгт Бээжин найдах ёсгүй гэж Брюссельд хатуу мэдэгджээ.

Одоогоор талууд байр сууриа өөрчлөхгүй байна. Энэ нь улс төрийн хохирол хүлээнэ гэсэн үг. Ийм нөхцөлд Хятад улс хувьцаа, облигацийг худалдан авахын тулд шинэ сангуудыг байгуулж байна гэсэн сэдвийг тархааснаар Бээжин арга буюу ухрахыг мэдүүлсэн байх.

Ер нь дэлхийн томоохон хөрөнгө оруулагчийн нэг Хятад улсад гадаадад хөрөнгө оруулах ямар нэг шинэ механизм шаардагдах нь  эргэлзээтэй. Тэр тусмаа  зөвхөн China Investment корпораци бүр 410 тэрбум долларын эд хөрөнгөтэй. Ройтерын мэдээлэл үнэн байвал Европ ба АНУ-д хөрөнгө оруулах шинэ хоёр сан 300 тэрбум долларын эд хөрөнгөтэй байх болно.