Оросын ОБЯ-ны хүмүүнлэгийн цуваа Серби болон Косовогийн хязгаарын дундах хилийн зуравас дээр хаагдаад байна. Өнгөрсөн шөнө байдал өөрчлөгдсөнгүй.  Ачааны 25 машины хоёр нь хязгаар нутагт нэвтэрчээ, бусад нь сербийн талд байгаа юм. Косовогийн сербичүүдэд шаардлагатай гаалийн ачааны бүрдүүлэлтийг ЕХ-ны Косово дахь төлөөлөгчийн газрын тушаалаар   гэнэт зогсоосон бөгөөд шалтгааныг дуулгаагүй байна. Сербид суугаа Орос улсын Элчин сайдын үзэж байгаагаар эдгээр үйлдлийн үндэс нь “улс төрийн шалтгаан” байгаа аж.  Оросын удирдлага Брюссельд болж байгаа Орос-ЕХ-ны дээд хэмжээний уулзалт дээр цувааны тухай  асуудлыг тавих бодолтой байгаа нь тодорхой боллоо.