Ижил мөрний эрэг дээрх Чувашийн БНУ-ын нийслэл Чебоксары хотод “электротехнобабушки” (“цахим техно эмээ нар”) чуулга байгуулагдсан нь залуучуудын ямарч хамтлагаас дутахгүй аж.  Тэд чуваш ардын дуунуудыг цахим  хөгжимд оруулан, лазерын гэрлэн дор болон орчин үеийн гэрэл-утааны хэрэгслүүдийг  ашиглан тайзнаа дуулж, бүжиглэх аж. Саяхан “Асанне Electric-show” чувашийн эмээ нарын төсөл соёлын салбарын  шинэтгэлийн төслүүдийн уралдаанд түрүүлж  Чуваши улсын ерөнхийлөгчийн тэтгэлэг хүртсэн юм.

Сонсогч олны зүрхэнд хүрэх  ардын дууны замд янз бүр байж болох юм. Чувашийн ардын урлагийн “Шевле” хамтлаг Чебоксарын хотын хараагүйчүүдийн нийгэмлэгийн дэргэд байгуулагдсан нь тун зүйтэй хэрэг болжээ.  Олон нийт шинэтгэлийг  хүлээж авахад бэлэн байсан учраас эмээ нар үзэгч олныг тэр тусмаа бүр залуучуудыг байлдан дагуулж чаджээ. Энэ тухай төслийн удирдагч Мария Миронова хэлэхдээ «“Асанне Electric-show” төсөл нь асанне гэдэг нь чуваш хэлнээс эмээ нар гэж байгаа юм.   Electric -хүчирхэг, эрчтэй гэсэн үг. Тэгээд хүчирхэг эмээ нарын шоу  гэсэн нэр юм. Бид чуулгаа  хурц, сонин нэрлэх гэж бодсон юм. Яагаад гэвэл  бид  Чувашийн ерөнхийлөгчийн   шинэтгэлийн төслүүдийн тэтгэлгийн төлөө уралдаанд оролцсон  шүү дээ» гэлээ.

Өнөөдөр залуучуудад  ардын дуу хөгжмийг танилцуулах ганц арга бол түүнийг орчин үеийн хөг аялгуунд найруулан оруулах  арга гэж   Мария Миронова үзэж байна. Эхлээд оролцогчид  ардын дуу аялгууг  хэт орчин үеийн болгохоос нилээд  эмээж байв. Энэ нь ойлгомжтой шүү дээ.”Шевле” хамтлагийн  арван дуучин маань  тйим ч залуу хүмүүс биш юм чинь

«Энэ хамтлагийн бүрэлдэхүүнд 50-70 настай хүмүүс ордог. Тэдний тоглолтын хөтөлбөрт чувашийн эртний  ардын  дуу хуур ордог юм. Хамтлагийн гишүүдийн  тэн хагас нь хараа муутай, нөгөө хэсэг нь жирийн хараатай. Хараа муутай жүжигчид тахир дутуугийн группд байдаг. Гэхдээ энэ нь төслийн чанарт өчүүхэн ч нөлөөгүй юм шүү. Харин ч бүр тэдний шигтгээ болдог юм.  Яагаад гэвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь маш сайхан дуулдаг бөгөөд маш сайн сонсголтой байдаг юм» гэж Мария Миронова хэллээ.

Хараа муутай  жүжигчиддээ бусад нь тайзан дээр гарах, шатнаас буухад  тусалдаг гэж жүжигчид өөрсдөө ярьж  байлаа. Тоглолтын үед тэдний онгод ордог, үзэгчдийн халуун дулаан  хүлээн авалт тэдэнд урам хайрладаг.

Эмээ нар хөгжимтэй туршилтуудаа үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байна.  Чувашийн ерөнхийлөгчийн тэтгэлэгээр тэд өөрсдийнхөө үйл ажиллагааг  явуулдаг орон нутгийнхаа  Соёлын ордонд гэрэл чимэглэлийн төхөөрөмж хоёрыг, өөрийн бичлэгийн студид аппарат хэрэгсэл зэргийг  авчээ.

Одоо чувашийн “электротехнобабушки” /“цахим техно эмээ нар”/ хамтлагийн концерт болон дискотекуудын хамгийн эрэлт хээргцээтэй зочид болжээ. Оросын төвийн хэвлэлүүдэд цахим хөгжимтэй дуулдаг эмээ нарын тухай  гарсны дараа тэдний тухай бүх улс даяар мэдэх болсон юм. Ингэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, тэд олон улсын тавцан дээр ч гарч мэдэх аж. Харин үйл явдал ингэж өрнөх боломжтойгийн нэг баримт бол зэргэлдээ хөрш Удмурт улсын “Бурановские бабушки” /”Бурановын эмээ нар”/ хамтлаг дэлхийн рок-хитуудыг удмурт  хэл дээр дуулж нэрд гарсан  явдал юм.