Эрхүү мужийн захирагч Дмитрий Мезенцев Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд  бие даан нэр дэвших бодолтой байна. Түүний нэрийг өнөөдөр Оросын төмөр замын хэсэг ажилтанууд санаачлан дэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагааны хуанлийн төлөвлөгөөний дагуу бие даан нэр дэвшигчдийн шатны ажил 12-р сарын 15- ны өдөр дуусах юм. Бие даан нэр дэвшигчид нь сая хүний гарын үсэг  цуглуулж,  12-р сарын 18-ны дотор СТК өргөн мэдүүлэх ёстой юм. Сибирийн бүсийн тэргүүн “Нэгдсэн Орос улс” намын талынхны төв зөвлөлийн хамтран удирдагчийн алба хашидаг, гэхдээ  түүний гишүүн бус юм.