Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев шинжээчид ба улс төрчдийг шохооруулав. Тэрээр өчигдер 12-р сарын 4-нд болсон сонгуулийн үр дүнгээр парламентад сонгогдсон намуудын удирдагчидтай уулзаж, чухал хэд хэдэн мэдэгдэл хийлээ.

 ОХУ-ын зургаадахь удаагийн сонгуулийн  Улсын думын анхдугаар хуралдаан  нэг долоо хоногийн дараа 12-р сарын 21-нд болно. Дмитрий Медведев зохих зарлигт гарын үсэг зурав. Тэрээр парламентад сонгогдсон намуудын удирдагчидтай уулзахдаа энэ тухай мэдээллээ. Төрийн тэргүүний Москва орчмын өргөөнд хийсэн уулзалтаар сонгуулийн үр дүн болон санал хураалтаас хойшхи Оросын улс төрийн системийн хөгжлийг хөндөж ярьсан юм.

Хамгийн гол нь сөрөг хүчнээс шийдвэр гаргах үйл явцад илүү их нөлөө үзүүлнэ. Улсын думын 29 хорооноос 14-ий нь тэргүүлнэ. Улс төр судлаач Михаил Ремизов хэлэхдээ «Ерөнхийлөгч шинэ Улсын думын хүрээнд сөрөг хүчин төдийгүй парламентад сонгогдоогүй намуудыг  угтан дэмжих алхам хийхийг санаачлав.Тухайлбал хороодыг хуваах үеэр сөрөг намууд илүү их үүрэг гүйцэтгэж, илүү олон орон тоотой болно» гэв.

Дмитрий Медведев сонгууль болон сонгуулиас хойшхи сөрөг хүчний   жагсаал цуглаанаас дараа анх удаа намуудын удирдагчдыг хүлээн авч уулзав. Улс төрийн үйл ажиллагааг хязгаарлах саад тотгорыг арилгах замаар илүү шийдвэртэй алхам хийх хэрэгтэй гэж Дмитрий Медведев үзэж байна. Улс төрийн тухайн байдлын төвийн тэргүүн Сергей Михеев  санаа бодлоо илэрхийлэн хэлэхдээ «Миний бодоход Дмитрий Медведев  улс төрийн намын бүртгэлд ногдуулсан хязгаарыг  багасгах тухай өгүүлсэн.Тэгснээр олон нийтийн янз янзын санаа бодлыг илэрхийлэх өргөн боломж бий болно. Тэр тусмаа дараачийн сонгуульд сонгогдох зааг 7 биш 5 хувь болно» гэв.

Улсын думд сөрөг намуудын үүргийг нэмэгдүүлэх болон  шинэтгэл явуулах тухай ерөнхийлөгчийн шинэ санаачилга өнгөрсөн жилүүдэд эрх баригчид улс төрийн тогтвортой системийг төлөвшүүлснийг тусган харуулж байна гэж шинжээчид тэмдэглэв. Одоо либералчилж болзошгүй гэж Стратегийн хөгжлийн загварыг зохиох төвийн дэд ерөнхийлөгч Григорий Трофимчук тэмдэглээд «ОХУ-д парламентын систем бэхжсэн учир энэ удаагийн сонгуулийн Улсын думын хүрээнд тийм алхам хийж болно. Энэ нь зүй ёсны алхам билээ. Сонгуулийн хуульд өөрчлөлт  оруулсаны ачаар ийм үр дүнд хүрсэн байх. Одоо ийнхүү бэхжсэн систем  шинэ түвшинд гарах боломжтой байна. Гол  гол  магадгүй хүчний хороодыг сөрөг намуудын төлөөлөгчдэд олгох тохиолдол урьд гараагүй. Харин ямар нэг таагүй хэрэг, тасалдал гарахгүй гэж бодож байна» гэлээ.

Үнэн чанартаа парламент санал шүүмжлэлийн индэр болж, эрх баригч «Нэгдсэн ОУ» нам үндсэн шийдвэр гаргахын тулд эвслийг арга буюу байгуулна. Түүнээс гадна эрх баригчид чанарын өөрчлөлт гаргах олон нийтийн шаардлагад хариу өгч байна. Бүс нутгийн засаг даргыг сонгох, биеэ дааж нэрээ дэвшүүлэх  оросын сонгуулийн системийн зарчмыг сэргээхийг эрх баригчид нэг бус удаа мэдүүлснийг дурдая.