Улс төрийн эсэргүүцлээ илэрхийлэх  хэрэгслийн хувьд гутлыг анх хэрэглэснээс хойш гурван жил өнгөрөв. Харин арабын соёлын хүрээнд ингэж аль хэдийнэ дадсан юм. Гутлаа хэн нэгэн рүү шидэх нь  маш их доромжлосон хэрэг болно. Гэвч  гутлыг дээд зиндааны улс төрчтэй маргалдахдаа анх удаа одоогоос гурван жилийн өмнө 2008 оны 12-р сарын 14-нд  хэрэглэсэн билээ. Иракийн сэтгүүлч Мунтазар аль-Зейди АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш руу гутлаа шидсэн билээ.

Тэр үеийн Цагаан ордны тэргүүн Иракийн ерөнхий сайд Нури аль-Маликтай хамтран хэвлэлийн бага хурал хийлгэж байх үеэр тэр  хэрэг явдал болсон юм. Ардчиллын экспортын хувилбар юу гэдгийг амссан иракийн хүн амд америкийн ардчиллын тухай өгүүлж байсан Бушид хэрхэн хандаж байгаагаа Зейди тэгж илэрхийлэв. Сэтгүүлч гэнэт сандлаасаа босоод «Энэ чинь иракийн хүн амаас Танд өргөсөн бэлэг, салалтын үнсэлт» гээд эхлээд нэг гутлаа дараа нь нөгөө гутлаа АНУ-ын ерөнхийлөгч рүү шидсэн байна. Дасгал хийж дадсан техасын оршин суугч цохилтоос бултаж чадсан. АНУ-ын ерөнхийлөгчийн бие хамгаалагчид Зейдийг хүлэв. «Иракийн залуугаас өшөө авахгүй. Ийн үйл явдал болдог. Энэ чинь чөлөөт нийгмийн шинж тэмдэг шүү» гэж Буш халуун мөрөөр нь өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.

Харин сэтгүүлчийн энэ үйл явдал өргөн олонд таалагджээ. Иракд явуулж буй америкийн цэргийн кампанит ажиллагааг буруушааж буй  байгууллга болон иргэд Зейдийг өмгөөлөв. Иракийн олон мянган иргэн талбайд гарч, үндэсний баатарыг суллахыг шаардав. Ливаны New TV  сэтгүүлчийг ажилд авч, Буш руу гутлаа шидсэн өдрөөс цалин олгожээ. Иракийн шилдэг хуулчийн нэг Саддам Хусейны өмгөөлөгч асан Халиль аль-Дулейми түүнийг шүүхэд үнэ төлбөргүй өмгөөлөхээр шийдлээ. «Буш руу гутлаа шидэж байгаа» сэдэвт маш олон хошин зураг, тоглоом сүлжээнд бий болсон. Алдартай гутлыг үйлдвэрлэсэн туркийн гутлын үйлдвэр маш их хэмжээний захиалга авсан учир орон тоогоо эрс нэмэгдүүлэв.

Мунтазар аль-Зейдийг гадаад улсын удирдагчад халдсан тул 7,5 жилээр шоронд хорих ял оногдуулах байв. Гэвч эхлээд гурван жилээр хорихоор шинтгээд дараа нь мөн хугацааг нэг жил хүртэл багасгав. Эцэст хэдэн сарын дараа түүнийг сулласан байна.

Америкийн шинэ удирдагчийн эсрэг ийм тохиолдол гарч болох уу гэж «Оросын дуу хоолой» радио улс төр судлаачдаас тэмдэглэлтэй үйл явдлын ойн өмнөхөн асуулаа. Барак Обама руу гутлаа шидэх бодолтой хүн олон гэж улс төр судлаач Сергей Марков хэлээд «1-рт эдгээр нь Обама АНУ-д ямар нэг зүйлийг өөрчилнэ  хэмээн үзэж байгаад тэрээр юу ч хийж чадахгүйг ойлгосон хүмүүс билээ. Обама Гуантанамо шоронг хаах амлалтаа биелүүлээгүй. Иракаас цэргээ гаргаад Афганистанд нэмэгдүүлэх гэж байна. Обама бол АНУ-ыг сүйрэлд хүргэж мэдэх америкийн Горбачёв юм гэж БН намынхан үзэж байна. Обама засгийн эрхэнд гарснаас  хойш АНУ цагдаагийн үүрэг гүйцэтгэхээс татгалзаагүй хэмээн үзсэн олон нийтийн байгууллагын идэвхтнүүд   Обама руу гутлаа шидэхэд бэлэн байна» гэв.

Өнгөрсөн гурван жилд Мунтазар аль-Зейдийн арга барилыг удаа дараа хэрэглэснийг дурдая. БНХАУ-ын ерөнхий сайд Вэнь Зябао, Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили, Туркийн ерөнхий сайд Режет Эрдоган нарын эсрэг  гутал шиджээ. Гутал олдоогүй учраас ерөнхийлөгч Николя Саркози руу хуванцар лонх шидсэн бололтой. Түүнээс гадна  өндөр тушаалын бус арваад улс төрч рүү гутал шидсэн байна.

Мунтазар аль-Зейди өөрөө «ардчиллын зэвсэг» гэгчийн бай болсон нь сонин юм. Иракад хийж буй дайнд зориулсан хэвлэлийн бага хурлыг Парист хийлгэж байсан үеэр иракийн нэгэн сэтгүүлч түүн рүү  гутлаа шидэв. «Өөд нь хаясан чулуу өөрт эргээд» гэгчээр болсон юм.