Өнөөдөр Москвагийн Глинкийн нэрэмжит Олон улсын  дуулаачдын 14 дэхь уралдааны эцсийн шатны шалгаруулалт явагдана. Тэмцээний гурав дахь шат консерваторийн Их  танхимд Гала- концертын хэлбэрээр зохиогдох юм. Шүүгчдийн бүрэлдэхүүн оролцогчдын  бэлтгэлийн өндөр түвшинг тэмдэглэж, эцсийн шалгаруулалтын шатанд оролцогчдын  тоог нэмсэн аж. Тэд урьд арванхоёр байсан бол одоо арван тав болжээ. Эд бол Орос, Молдав, Монгол, Хойд болон Өмнөд Солонгосын дуучид байгаа юм. Уралдаанд арав гаруй орны  зуу гаруй дуучид оролцсоны  дотор Монгол улсын 5 дуучин оржээ. Монголын бүх дуучид хоёрдугаар шатны уралдаанд оролцох эрх авсан бөгөөд, Э.Анхбаяр болон Г.Ариунбаатар нар гурав дахь шатны уралдаанд оролцоно.

Глинкийн нэрэмжит дуулаачдын уралдаан нь Орос улсад зохион явуулдаг хамгийн  эртний  нэр хүнд бүхий хөгжмийн уралдааны нэг юм. Энэхүү арга хэмжээний шүүгчдийн бүрэлдэхүүнийг дуурийн  нэрт  дуучин Ирина Архипова тэргүүлж байсан юм. Түүний хүчин чармайлтын дүнд энэхүү уралдаан нь үндэсний бахархал болсон юм. Чухамхүү энэ  уралдаан нь дэлхийн дуурийн урлагт Анна Нетребко, Дмитрий Хворостовский нарыг төрүүлсэн юм. Энэ жил Глинкийн нэрэмжит уралдааныг     Ардын жүжигчин Владислав Пьявко тэргүүлж байна. Уралдааны  тэргүүн байрын шагналтнуудыг  өнөө орой тодруулна.