Мягмар гаригт бельгийн Льеже хотын төвд гарсан дайралтын улмаас таван хүн амиа  алдаад байна гэж бельгийн ХМХ мэдээлж байна.Орон нутгийн эрх баригчидийн мэдээлснээр нас барсан хүмүүсийн дунд   75 настай нэг эмэгтэй болон 15,17 насны өсвөр үеийн 2  хүүхэд, лхагва гаригт шилжих шөнө нас барсан нялх хүүхэд байсан аж. Түүнчлэн 100 гаруй хүн шархадсан юм. Одоо цагдаагийн газар болсон явдлын талаар болон дайралтыг үйлдэсэн 33 настай Нордина Амрани гэгч этгээдийн үхлийн шалтгааны тухай  мэдээлэл цуглуулж байна.  Гэрчүүдийн мэдээлснээр, тэр мягмар гаригт талхны газрын байшингийн дээвэр дээр гарч тэндээсээ автоматаар галлаж, гудамжаар явж байсан хүмүүс рүү гар бөмбөг шидэжээ. Зарим  гэрчүүдийн мэдээлснээр  тэр өөрийнхөө амийг егүүтгэжээ. Өөр нэг хувилбараар  түүний дэргэд гар хийцийн нэг бөмбөг дэлбэрсний улмаас тэр амиа алджээ.