Орос улсад 3-р сарын 4-ны өдөр явагдах ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх шатны ажил  өнөөдөр эхлэж байна гэж тус улсын Сонгуулийн төв комисс /СТК/ мэдээллээ. 11-р сарын 2-нд “Нэгдсэн Орос улс” намын их хурлаас нэр дэвшисэн ерөнхий сайд Владимир Путин хамгийн  эхэнд бүртгүүлэх эрхийг авсан юм. “Шудрага Орос “ нам болон ОЛАН ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр Сергей Миронов, Владимир Жириновский нарыг дэвшүүлсэн юм. Оросын Коммунист нам болон “Яблоко”намын нэр дэвшигчийг сонгох их хурал 12- р сарын 20-ны дотор болох юм. “Зөв үйл хэрэг” намын удирдагч асан тэрбумтан Михаил Прохоров ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бодолтой байгаагаа  мэдэгдсэн юм. Төрийн тэргүүнд хэдэн нэр дэвшигч дэвшиж байгаа  эцсийн тоо баримт  1-р сарын 28-нд тодорхой болно.