Агийн тойрогт Орос, Монголын хил орчмын иргэдэд визгүй зорчих журам тогтоож өгөхийг хүссэн иргэд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Энэхүү санаачилгыг хязгаар нутгийн судлаачдын ”Алтан Жаса”  байгууллага  гаргажээ. Тойргийн иргэд санаачилгыг дэмжиж, одоо идэвхтэнүүд гарын үсэг цуглуулах ажилдаа ороод байгаа аж.  Агийн буриад иргэдийн хувьд Монгол улс хөрш ахан дүүсийн барилдлагаатай орон  төдийгүй, 1917 оны Октябрийн хувьсгалын дараа болон их хэлмэгдүүлэлтийн үед нүүж ирсэн нутаг нь юм. Түүнчлэн, агийн иргэд Монголын буддын шашны ариун мөргөлийн газрууд болон шашны их сургуульд суралцдаг юм.