Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Брюссельд Орос-ЕХ дээд хэмжээний уулзалтанд оролцоно. Уулзалтын гол сэдвүүд эрчим хүч, евро бүсийн хямрал болон олон улсын тулгамдсан бусад асуудлууд байх бөгөөд Иран, Сири болон Косовогийн асуудлуудыг хэлэлцэх юм. Орос улс нь Европд байгалийн хий нийлүүлдэг  гол  цөм бөгөөд уулзалтын үеэр хийн нийлүүлэлтийг өргөжүүлэх  боломжуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Дашрамд хэлэхэд, саяхан  Орос улс  Балтын тэнгисийн ероолоор шинэ   “Хойд урсгал” хийн хоолойг тавьсан юм.  Дээд хэмжээний уулзалтын гол сэдвүүдийн нэг бол Орос,ЕХ-ны хооронд цаашид визгүй зорчих тухай асуудал юм. Энэ чиглэлээр хамтарсан алхмуудын тухай яриа хэлэлцээр хийж, богино хугацааны харилцан аялалыг   тохиролцохоор төлөвлөж байна.